Ихэнх нутгаар бороотой сэрүүснэ

Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороотой сэрүүхэн байх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Энэ сарын 12-нд буюу маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 13,14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай.Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

-ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ 24 ГРАДУС ДУЛААН БАЙНА-

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгааршөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус,Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус,өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө сэрүүсч25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ӨНӨӨДӨР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ