“Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглолоо

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр хамтран Монголын анхны сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2 дахь жилдээ толилуулж, үзэгч олноо баясгав. Энэхүү тоглолтын гол дүр ЮндэндУДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү, Нансалмаад УДБЭТ-ынгоцлол дуучин МУСТА Б.Энхнаран, Хоролмаад УДБЭТ-ынгоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, Балганд УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ нар тоглолоо. “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн сонгон шалгаруулалтад нийт 15 уран бүтээлч өрсөлдсөнөөс дээрхуран бүтээлчид шалгарсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ