214 азарга бүртгүүлснээс 177 азарга гарааны зурхай руу хөдөллөө

Тулгар төрийн 2225, Ихмонгол улсбайгуулагдсаны 810 жил, АХ-ын 95 жилийн ойн баяр наадмын хурдан азарга гарааны зурхай руу гарлаа. Газар газрыншандаст хурдан 214 хүлэг бүртгүүлснээс гараанызурхай руу 177 ажнай гарсан байна. Азарганы уралдаанд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Б.Наранхүүгийн алдарт Монгол хээр 62 дугаартай, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, уяач Б.Сүхбаатарын хээр 63 дугаартай /дүү хээр/, МУ-ын Алдарт уяач Т.Болдбаатарын халиун 911 дугаартай , Улаанбаатар хотын уяач Б.Ганбатын Соёмбо зээрд 3 дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, уяач Ц.Ойдовын зээрд халзан 59 дугаартай,Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Д.Баянбатын хонгор 175 дугаартай, Сүхбаатар аймгийн уугуул, МУ-ын Манлай уяач Ч.Улааны зээрд 346 дугаартай, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, уяач Д.Доржхорлоогийн зээрд 309 дугаартай, Ховд аймгийн Мянгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Мэндсайханы Товгор хээр 717 дугаартай, Улаанбаатар хотын уяач Н.Эрдэмсайханы сартай бор 970 дугаартай, Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы Тэргүүн хонгор 995 дугаартай төрийнхөө наадамд айрагдаж түрүүлсэн олон хурдан хүлгүүд өнгө нэмэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ