Учиртай гурван толгой дуурийн гол дүрийн жүжигчдэд шагнал гардууллаа

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр хамтранМонголын анхны үндэсний сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2 дахь жилдээ тоглов. Жил бүр тус дуурийн гол дүрийн жүжигчдийгсонгон шалгаруулдаг бөгөөд энэ жил гол дүрд шалгарсанУДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү,УДБЭТ-ынгоцлол дуучин МУСТА Б.Энхнаран, УДБЭТ-ынгоцлол дуучинМУГЖ Ө.Уянга, УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ нартНийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал 10 сая төгрөг, өргөмжлөлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдгардууллаа. Шагнал гардуулах үеэр Засаг дарга “Соёл урлаг бол их хотын салшгүй нэг хэсэг. Тиймээс бид хотын соёлыг хэвшүүлэх, сонгодог урлагийг дэмжих тал дээр Соёл урлагийн байгууллагууд, уран бүтээлчдээ дэмжин, хамтран ажиллах болно” гэлээ.Мөн энэ үеэр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзул төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасныг НИТХ-ын дарга Ц.Сандуй гардууллаа гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ