“Яг түүн шиг”-ийн ялагч П.Баярцэнгэл

Боловсрол суваг телевизээр албан ёсны эрхтэйгээр гарч буй “Яг түүн шиг” шоуны шилдгийн шилдэг оролцогчоор дуучин П.Баярцэнгэл тодорлоо. Тэрбээр өчигдөр /2016.07.10/ Крокус Эвент холлд болсон финалын тоглолтод алдарт дуучин “Bruna Mars”-ыг яг адилхан дууриаж, 20 сая төгрөгийн эзэн боллоо.
Энэхүү шоуны сүүлчийн тоглолтод хагас шатанд шалгарч үлдсэн зургаан оролцогч өрсөлдөж, өөрийн хүссэн алдартанг дууриасан юм. Ийн “Яг түүн шиг” шоунд урлаг соёлын олны танил найман оролцогч бүтэн хоёр сарын турш 79 алдартанг дууриасан билээ.
Шилдгийн шилдэг оролцогчдыг тодруулах мөчид оролцогчдын оноогоор загвар өмсөгч Э.Энхболд 9 оноог авсан. Харин шүүгчдийн оноогоор дуучин Б.Амархүү 35 оноогоор тэргүүлсэн бол шоуны үзэгчдийн мессеж саналын оноогоор дуучин П.Баярцэнгэл 41369 буюу 46 оноотойгоор ялагчаар шалгарсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ