Бага насны хүүхдүүддээ онцгойлон анхаарал тавихыг анхаарууллаа

Иргэдэд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байгаа газарт очихдоо хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

Өчигдөр Хүй долоон худагт бага насны хоёр хүүхэд төөрсөн байсныг эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Баяр наадмын өдрүүдэд хүүхэд төөрөх явдал их гардаг тул таваас доош насны хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчид онцгойлон анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байгааг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ