Хэвлэл мэдээллийн 700 орчим ажилтан наадам шууд дамжуулж байна

Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр Монгол наадам эхэллээ. Наадамчин олонд баяр наадмын үйл ажиллагааг газар дээрээс нь шууд хүргэхээр хэвлэл мэдээллийн 700 гаруй ажилтан ажиллаж байна.Тэд Чингисийн талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт болж буй хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сур харваа болон урлаг соёлын үйл ажиллагааг шууд дамжуулж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ