СОЁОЛОН ГАРААНЫ ЗУРХАЙ РУУ ХӨДӨЛЛӨӨ

Тоосонд ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг гэгддэг соёолон насны морьдын уралдаанд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн 295 хурдан буян бүртгүүлж,гарааны зурхай руу хөдөллөө. Соёолонгийн уралдаанд улс бүсийн наадмыннэг түрүү, хоёр айргийн эзэн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал, улс бүсийн хоёрайргийн эзэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Ж.Эрдэнэбатын хар, төрийн наадмын аман хүзүү Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, уяач Ж.Энхболдын сартай зээрд, улсын наадмын нэг айргийн эзэн Дундговь аймгийн Луус сумын уугуул, МУ-ын Алдарт уяач С.Шинэбаатарын хүрэн зэрэг энэ цагийн олон хурдан буянгууд морджээ. Бид тун удахгүй түрүүлж айрагдсан эздийн баярын сэтгэгдлийг хүргэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ