Д.Дагвадоржийн буурал соёолон түрүүллээ

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны морьд барианы зурхайд орж ирлээ. Энэхүү уралдаанд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн 295 хурдан буян бүртгүүлж, уралдсанаас Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат , Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн хурдан бор үрээ төрийнхөө их баяр наадамд түрүүлэн ирж, түмэн олон наадамчидаа баясгалаа. Аман хүзүүнд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатарын хурдан загал үрээ, айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Б.Дамбажавын хурдан хээр үрээ,айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хонгор халзан үрээ, айргийн тавд Говь-Алтай аймгийн харьяат Б.Батмөнхийн үрээ тус тус ирж уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ