Хорих ангийн харгалзагч учир битүүлгээр амиа алдлаа


Төрийн албан хаагч учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарлаа. Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад ШШГЕГ-ын ажилтан амиа алдсан гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгахад, ШШГЕГ-ын харьяа 403 дугаар ангийн харгалзагч учир битүүлгээр нас барсан байжээ.
Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын Овоотын Энгэр гэх газрын хажууд байрлах 403 дугаар ангийн харгалзагч 43 настай Бнас барсан байна. Түүний үхлийн шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ