6000 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаар Хүй долоон худагт 2000 гаруй алба хаагчдын бүрэлдэхүүнтэй нийгмийн хэв журмыг сахиулж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Мөн Цагдаагийн байгууллага болон Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид нэмэлтээр гарч байгаа аж. Цагдаагийн байгууллага энэ жил шинэлэг техник, төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Тодруулбал, интернэт холболт болон эрчим хүчгүйгээр ажиллах боломжтой явуулын камерийн систем, худалдаа үйлчилгээний төвүүдэд суурин хяналтын систем, морьт болон нохойт, явган эргүүлээр нийгмийн хамгааллыг сахиулан ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ