Уяачдын наадмын хөтөлбөр

Маргааш буюу энэ сарын 13-ны өдөр Хүй долоон худагт уяачдын наадам болно. Тус наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

| 07:00-09:20 | Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолонморьдын уралдаан | Хүй долоон худагт |
| 10:30-12:30 | Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязааланморьдын уралдаан | |
| 13:00-13:05 | Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар уяачдын наадмыг нээнэ | |
| 10:00-15:00 | Жороо морины тойргийн уралдаан | |
| 13:05-13:20 | Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/ | |
| 13:20-14:20 | Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа | |
| 14:20-14:30 | Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна | |
| 14:00-16:00 | Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан | |
| 14:30-15:20 | Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа | |
| 15:20-15:30 | Урлагийн тоглолт | |
| 15:30-16:30 | Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа | |
| 16:30-16:40 | Урлагийн тоглолт | |
| 16:40-17:00 | Хүчит бөхийн барилдааны тавын даваа | |
| 17:00-17:30 | Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна | |
| 17:00-17:50 | Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа | |
| 17:50-18:20 | Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа | |
| 18:20-18:40 | Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна | |
| 18:40 | Хурдан морины салбар хорооны дарга Б.Батсайхан уяачдын наадмыг хаана |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ