Улаанбаатарт үдээс хойш түр зуурын бороотой

Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр зарим газраар түр зуурын бороо, 13-нд нутгийн баруун хагаст, 14-15-нд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны 07 дугаар сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшиж, баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говь, зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн саваар28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 24-26 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ