Кэмерон ерөнхий сайдын албан тушаалаас буух өдрөө зарлав

Их Британийн ерөнхийсайд Дэвид Кэмерон долдугаар сарын 13-ны лхагва гарагт буюу өнөөдөр огцорно гэдгээ мэдэгдлээ гэж даваа гарагт Ройтерс агентлаг уламжилжээ.
Өнөөдөр орой Нэгдсэн вант улс шинэ ерөнхий сайдтай болно. Энэ нь одоо Британийн ДХЯ-ны тэргүүний албан тушаалыг хашиж байгаа Тереза Мэй юм гэж Кэмерон тэмдэглэсэн байна. “Тэрээр хүчтэй, мэдлэг чадвартай улс төрч,ирэх жилүүдэд улс оронд шаардагдах тэргүүлэх үүргийг хангаж чадна, түүнийг би бүрэн дэмжинэ” гэж засгийн газрын тэргүүний хэлснийг “Гардиан” сонинд дурджээ.
Ингэсний дараа МэйКэмероныг залгамжлагчийн хувиар ерөнхий сайдаар үлдэх үү, эсвэлөөрийн удирдах үүргийг батлахын тулд намын дотоодод сонгууль зарлах уу гэдгийг шийдэх юм байна.
Одоогийн ерөнхий сайд Дэвид Кэмерон бүрэн эрхээсээ татгалзахаар амласны дараа Консерватив намд удирдагчийн албан тушаалын төлөөширүүн тэмцэл өрнөсөн юм. Мэй гишүүдийн 60 хувийн саналыг авсан байна. 59 настай Мэй улс төрд шинэ хүн огт биш юм. Тэрээр хамгийн доод шатнаас намын ажлын замналыг туулж, сүүдрийн засгийн газарт хэд хэдэн удаа орж, харин 2010 онд ДХЯ-ыг тэргүүлэх болжээ.Үүнээс гадна, 2010-1012 онд тэр Их Британийн Эмэгтэйчүүд, тэгш эрхийн хэрэг эрхэлсэн яамны сайдын албыг хашиж байсан юм.
“Хэрвээ би ерөнхий сайд болвол, бид ЕХ-ноос гарах бөгөөд чөлөөтэй шилжилт хөдөлгөөнд хяналт тавина” гэж тэр нэг ярилцлагадаа мэдэгдэж байсан юм. Үүнээс гадна Мэй Их Британийг “бүх хүний тусын тулд ажилладаг” орон болгох бодолтой байна. Тэр Их Британи болон ЕХ-ны интеграцыг тууштай эсэргүүцэгч юм.
Британи дэлхийд өөрийн учир холбогдлыг нотлох ёстой, цөмийн чадавхиа бэхжүүлэх замаар ингэхийг санал болгож байна.“Үнэхээр, терроризм улам ноцтой аюул болж байна. Гэхдээ энэ нь бидэнд өөр уламжлалт дайсан орнууд байхгүй болсон гэсэн хэрэг огт биш” гэж тэр мэдэгдсэн байна.
Тереза Мэй 1980 онд нөхөрт гарсан ч, хүүхэдгүй юм.Дөрвөн жилийн өмнө эмч нарыг түүнд чихрийн шижин өвчинтэй болжээ гэсэн онош тавьсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ