Хүй долоон худаг руу рэйлбус үйлчилж байна

Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор Хүй долоон худаг руу "RAILBUS" үйлчилж эхлээд байна. Энэ сарын 14-нийг хүртэл Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос рэйлбус Хүй долоо худаг руу 500 төгрөгөөр, Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн таван автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.

Хүй долоо худагт өнөөдөр Уяачдын баяр болж байна. Тиймээс хотын төвөөс буюу МУБИС-ийн автобусны буудлаас их багтаамжийн 20 автобус, 3,4-р хороолол, 7 буудал, 5 шар, ХМК, Офицеруудын ордон гэсэн таван цэгээс тус бүр нийт 20 бага оврын нийтийн тээвэр үйлчилж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ