"Морин хуур" олон улсын фестиваль 21:00 цагаас болно

Энэ сарын 14-ний өдөр хүртэл соёл, урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар болсон. Тухайлбал,
Хүй долоон худагт 11.40-12.10 цагт “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр болно.
“Морин хуур” Олон улсын фестиваль
2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 21:00 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийн дээжист бүртгэгдсэн Монгол түмний гайхамшигт Морин хуур хөгжмийн яруу тансагийг илтгэх фестивалийг зохион байгуулна. Энэхүү фестивальд Үндэсний их найрал, ардын урлагийн хамтлагууд, Морин хуурын мастеруудаас гадна морин хуур хөгжмийг сонирхогч гадаад уран бүтээлчид оролцоно.
“Улаанбаатар свинг найт” их талын жазз олон улсын жазз хөгжмийн наадам
2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагаас их хотын соёлын салшгүй хэсэг болсон жазз хөгжим, свинг хэмнэлийг мэдрүүлэх “Улаанбаатар свинг найт” арга хэмжээг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Монгол улсын жазз урлагийн шилдэгүүдээс гадна Япон, Турк, Орос, Герман зэрэг улс орнуудын уран бүтээлчид оролцож цоглог хөгжим, уян яруу аялгуугаар их хотын нэгэн үдшийг хамт өнгөрөөх болно.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ