Сураггүй болсон хүүхдийн цогцсыг олжээ

Ховд аймгийн Булган сумын Далт багийн Булган голын Ховгийн лагерт тоглож байсан Б /2 настай, эрэгтэй/ тоглож байгаад сураггүй болсон дуудлагыг 2016.07.10-ны 18:40 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 38 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Эрэн хайх ажиллагааны дүнд 11-ний өдрийн 09.50 цагт Булган сумын Байтаг багийн нутаг “Хоёр-Улиас” гэдэг газраас /Сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ДЦС-3-ийн чанх урд Туул голд иргэн Э /24 настай, эмэгтэй/ живсэн гэсэн дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 13:38 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, осолдсон иргэний цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ