АСЕМ-аар ЭМ-ийн салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд,Спортын Сайд С.Ламбаа ЭМСЯам дээр Улсын төв эмнэлгүүдийн дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж чиглэл өгсөн юм.

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмаар Эрүүл мэндийн салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар орон даяар ажиллаж байна.

АСЕМ-ын 11 дүгээр чуулга уулзалтын үеэр мөн тус салбарынхан Онцгой байдлын алба, Цагдаа нартай хамтарч постуудаар түргэн тусламжийн тэрэг болон бусад мэргэжилтнүүд тогтсон цэгүүдэд ажиллаж нийтийн эрүүл мэнд болоод бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэн тусламж үзүүлж ажиллана.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ