Баян-Өлгий аймагт болсон үер гамшгийн зэрэгт хүрчээ
Баян-Өлгий аймагт өнгөрсөн амралтын өдрүүдээр их хэмжээний аадар бороо орсны улмаас үер болж, гамшигийн зэрэгт хүрсэн хэрэг гарлаа. Улмаар Ховд голын эргээр оршин суудаг 200 гаруй айл усанд автаж, бага насны1 хүүхэд амиа алджээ.
Мөн үерийн улмаас 80 гаруй айлын блокоор барьсан хашаа байшин нурж, сүйдсэн ба үерийн гамшигт нэрвэгдэж, олон айл сүйдсэн хэдий ч одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байна.Мөн үерийн гамшгаас болж орон гэрээ алдсан иргэд одоогоор сургуулийн зааланд болон хамаатан садныдаа байрлаж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ