Улаанбаатарт бороо орно

Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон
анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын зүүнхэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын зарим нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн зүүн, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 17-19 градус дулаан байна
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ