Үүлийн гавьяа – Энэ жилийн наадам
Хүн бүхэн энэ жилийн наадам өнгөтэй, сайхан болж байгааг шагшин магтаж байна. Зарим нь ч “МАН гарахаар наадам хүртэл сайхан болох юм” гэх мэтчилэн улстөржих нь энүүхэнд.
Угтаа бол өнгөрсөн дөрвөн жил нийслэлийг толгойлж байсан хүмүүсийн хийсэн ажил, эхлүүлсэн зүйлийнх нь үр дүн энэ жилийн наадмаар харагдаж байгаа гэдгийг хүмүүс нэг л ойлгохгүй байх шиг. Сонгууль болохоос өмнө, бүр тавдугаар сарын дундуур Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал болж, баяр наадмын төсвийн төслийг хэлэлцэн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулсан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Энэ үеэр үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыгҮндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нарыг шалгаруулсан нь өнөөдөр бидний үзэж, шагшин магтаад байгаа наадмын нээлт байсан. Үүнд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн оролцоо их бий.
Түүнчлэн Хүй долоон худагт наадамласан хүн бүхэн л амаа олохгүй шагшин магтаж байна. Үнэхээр ч бүх зүйл нь цэмцгэр, дэс дараалалтай, хүмүүсийг чирэгдүүлэхгүй дор дор нь шийдэж байгаа нь мөн л Үүл даргын гавьяа.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг эхлүүлж, Чингисийн талбайд “Улаанбаатарын үдэш” шоу тоглолтыг зохион байгуулдаг уламжлалтай болсон. Наадамчин түсмэн, хүүхэд залуус бүгд л тэнд очиж, ухаалаг утсаараа сельфидэж, гоё сайхныг нь шагшин магтлаа. Тэгэхдээ хэн ч энэ бүхний эхлэлийг тавьсан, хийж хэрэгжүүлсэн хүн нь хэн бэ гэдгийг мартчихсан юм шиг. Энэ бол наад захын жишээ. Наадамчин түмний нүдэнд өртсөн зүйлүүд.
Гэтэл харин ч бүр МАН гарчихаар л наадам сайхан болдог гэж улстөржиж, өвчигнөөд байгаа хүмүүс үнэнийг олж хараасай гэж хэлмээр санагдаад байх юм. Мөн хийж хэрэгжүүлсэн ажил нь хэзээ ч хүний нүдэнд ил байдаг Үүл даргыгаа үгүй хийх хэрэггүй л байсан юм даа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ