Чингисийн талбайд олон улсын жазз хөгжмийн наадам болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар хамтран хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 21:00 цагаас их хотын соёлын салшгүй хэсэг болсон жазз хөгжим, свинг хэмнэлийг мэдрүүлэх “Улаанбаатар свинг найт” арга хэмжээг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Монгол улсын жазз урлагийн шилдэгүүдээс гадна Япон, Турк, Орос, Герман зэрэг улс орнуудын уран бүтээлчид оролцож цоглог хөгжим, уян яруу аялгуугаар их хотын нэгэн үдшийг хамт өнгөрөөх болно.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ