Баруун аймагт тарваган тахал гарчээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарвага олноор үхсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тарваганаас тарваган тахал өвчний үүсгэгч илэрсэн байна. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хийсэн идэвхтэй тандалт судалгаагаар тарваганаас тарваган тахлын үүсгэгч илэрч, байгалийн голомт өндөр идэвхтэй, тарваган тахал өвчин гарах нөхцөл бүрдсэн байна.

#363636; font-family: Arial, sans-serif; font-size: 14px; line-height: 20px; text-align: justify; word-spacing: 0px;">Улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 18-28-ны хооронд зохион байгуулж байна.Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрагдах шаардлагатай. Вакциныг 6 наснаас дээш насныханд тарих заалттай юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ