Дэлхийн миссүүд “Кhuvsgul beach party”-д оролцохоор ирнэ

2014 оны “Дэлхийн мисс”-үүд Монголд хүрэлцэн ирж, “Кhuvsgul beach party”-д оролцох гэж байна. Хөвсгөл далайн эрэг дээр“Ancient ocean resort” жуулчны баазад энэ сарын 30-наас 8 дугаар сарын 3-нд Монгол орны үзэсгэлэнт байгаль, өв соёл, ёс заншлыг дэлхий дахинд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах зорилготой нэгэн онцгой арга хэмжээ болох гэж байгаа юм.

"Юнайтад Монголия", "Хаж гүрэм", "I Nomadic" компани хамтран зохион байгуулж байгаа уг шоунд“Дэлхийн мисс 2014”-ийн шилдэг 10-т багтсан миссүүд хүрэлцэн ирж оролцох юм. Мөн таван өдөр таван өөр өнгө аястай болох энэхүү шоунд "Алтан ураг", "Нисванис", "Rattabuzz", "Баярцэнгэл", "Lemons", "Colors", "Монголын жазз оркестр", Циркийн үзүүлбэр, халуун галаар наадах үзүүлбэр, шилдэг DJ нар оролцоно.

Мөн мастер тогооч нарын олон төрлийн онцгой хоол, усан гулгуур, хөөсөн бассейн, наран шарлага, усан завь, нисдэг онгоц, paintball, хүн чавх, элсний волейбол, морин аялал, цаа бугын аялал, цаатан ахуйтай танилцах, дугуй, мото аяллууд ч багтаж юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ