МХЕГ-ын удирдлагууд Буянт-Ухаа боомтын ажил байдалтай танилцлаа

Баяр наадам, АСЕМ-ын чуулга уулзалттай холбогдуулж Мэргэжлийн хяналтын байгууллагынханорон даяар бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Өчигдөр гэхэд МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж тэргүүтэй дэд дарга Ю.Галсан, Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын хэлтсийн дарга Д.Баярболд нараар ахлуулсан удирдахалбаныхан Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхантай уулзаж, ажил байдалтай нь танилцлаа.
Тэд АСЕМ-ын дээд түвшний 11 дэх чуулга уулзалтад оролцох төлөөлөгчдийг угтах бэлтгэл ажил,шинээр нэмэгдсэн хяналт шалгалтын цэг, хяналт шалгалтын үйл ажиллагааны бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарч ажиллах асуудлаар үүрэг даалгавар, чиглэл өгсөн юм.
Буян-Ухаа боомт дахь ХМХА-ныхан АСЕМ-ындээд түвшний 11 дэх удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан "Гүйцэтгэх ажлын төлөвлөгөө"-ний хүрээнддолоодугаар сарын 12-18-ны өдрүүдэдгурван ээлжээр ажиллаж байгаа аж. Харин энэ үеэрБуян-Ухаа боомт дахь ХМХА-ны дарга У.Сосорбурам нэн тэргүүнд тулгамдаж буй ажил болон албан хаагчдын зэрэг дэв нэмэх, дүрэм хувцсаар жигд хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэдонцгойлон анхаарч ажиллахыг удирдлагуудаас хүссэн юм.
Тус албаны үйл ажиллагаатай танилцах үеэр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж Хил, хяналтын байгууллага болон холбогдох байгууллагуудтай хяналт шалгалтын үйл ажиллагаагаауялдуулах,бэлэн байдлыг хангаж ажиллах, зорчигчдод үйлчлэх харилцаа, хандлага, ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлж ажиллахад анхаарах талаар үүрэг даалгавар, чиглэл өгөв. Мөнцаашдын хяналтын шалгалтын үйл ажиллагаагаа АСЕМ-ын үеийн хяналт шалгалтын үйлажиллагаатай нэг түвшинд үргэлжлүүлэн хийхийг зөвлөлөө.
Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба
СЭТГЭГДЭЛ БИЧИХ