Францад гурав хоногийн гашуудал зарлав

Францын Ницца хотод өчигдөр орой /2016.07.15/ болсон халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн Франц улсын хэмжээнд гурав хоногийн гашуудал зарлажээ. Энэ талаар CNN мэдээлж байна.
Халдлагад амь насаа алдсан иргэдийн тоо 84 болж нэмэгджээ, мөн 18 хүний эрүүл мэнд асар хүнд байгаа аж.
Нэхэн сануулахад, Францын Бастиллийн үндэсний баярын өдөрт зориулсан ёслолын буудлага үзэж байсан иргэд рүү ачааны машинтай этгээд дайрч, гарснаар энэхүү эмгэнэлт хэрэг явдал болсон юм. Гэмт этгээд нь Тунис гаралтай 31 настай Францын иргэн юм. Халдлага үйлдэхээс хоёр хоногийн өмнө ачааны машиныг түрээсэлж авсан болохыг хууль хяналтын байгууллагынхан тогтоогоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ