Ницца хотод террорын ажиллагаа үйлдсэн этгээд эрүүгийн хэрэгт холбогдож байжээ

Ницца хотод террорын ажиллагаа гардан үйлдсэн этгээд цагдаагийн хараа хяналтад орж байсан ч,Францын тусгай албаныхан мэддэггүй байжээ.Мөрдөн байцаах үйл ажиллагаанд ойр дөт байгаа учрыг мэдэх хүний хэлснийг иш татан Ройтерс агентлаг баасан гарагт ингэж уламжилсан байна.

Тус агентлагийн мэдээлснээр,сэжигтэн этгээд тухайлбал, хулгайн болон танхайн хэрэгт холбогдож байжээ.

Ницца хотын эргийн гудамжинд олон арван хүнийг дайрсан ачааны машиныг Тунис улсын гаралтай бөгөөд эндхийн оршин суугч 31 настай залуу жолоодож явсаныг ”Nice Matin” сонинд түрүүнд нь мэдээлсэн юм.Телевизийн BFM сувгийн мэдээлснээр,цагдаа нарын буудан алсан жолоочийн хувийн үнэмлэх уг машинаас олджээ.

Бастилийг авсан өдөрт зориулсан ёслолын буудлагын дараа пүрэв гарагийн орой Ниццад ачааны машин бөөн хүмүүсийг дайрсан байна. Болсон явдлыг харсан хүмүүсийн хэлснээс үзвэл, машинбарагцаалвал хоёр километрийн туршид хүмүүсийг санаатайгаар дайрчээ. Ингэсний дараа буудалцсан байна.

Сүүлчийн мэдээгээр, энэ хэрэг явдлын үеэр 84 хүн амь үрэгдэж, 18 хүний биеийн байдал хүнд байгаа ажээ. Тиймээс амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болохыг хэвлэлд дурдаж байна.Францын ерөнхийлөгч Франсуа Олланд болсон хэрэг явдлыг террорын ажиллагаа гэж тодорхойлжээ.Тэнгисийн эргийн Альпийн мужид террорын аюулын хамгийн дээд түвшингзарлажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ