Цагдаагийн байгууллага шинэ хяналтын системийг ашиглаж байна

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ШИНЭЭР ПРОГРАММ ХАНГАМЖ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ БОЛОВСРУУЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.
АСЕМ-ын уулзалт болж байгаатай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын техник тоног төхөөрөмж, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, хамгаалалтын иж бүрэн хувцас, зөөврийн болон теле хяналтын камер, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, таблет, ухаалаг дэлгэцийг ашиглан хамгаалалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэн үүрэг гүйцэтгэж байна.
Мөн мэдээ,мэдээлэл хүлээн авах, дамжуулах, жагсаал цуглаан, хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулах хяналт тавих, хөдөлгөөнт төхөөрөмжийн програм хангамж, мэдээллийн системийг шинээр боловсруулан үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
Үүгээр зогсохгүй цагдаагийн байгууллагад ашиглагдаж байгаа мэдээллийн сан, эрэн сурвалжлах, тээврийн хэрэгсэл болон жолооч нарын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд хяналт тавих, гэрээт харуул хамгаалалт, хүч, хэрэгслийн програм хангамж мэдээллийн системийг үйл ажиллагаандаа ашиглаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ