Турк:Бослогод оролцсон 754 хүнийг баривчлан саатууллаа

Туркэд өрнөж буй бослого, үймээний талаар тус улсын Дотоод Хэргийн яамнаас сүүлийн үеийн мэдээлэл хийлээ. Туркийн үндэсний мэдээллийн Анадолу агентлагийн дамжууласнаар одоогийн байдлаар бослогод оролцсон 754 хүнийг баривчлан саатуулсан байна. Хуйвалдааныг улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэн Фетхуллах Гюлен зохион байгуулсан хэмээн тус улсын тэргүүн буруушааж байгаа юм.

Туркийн нийслэл Анкара хотод яг одоо 800 хүн, Истанбул хотноо 200 хүн эмнэлэгт хүргүүлэн эмчилгээ хийлгэж байгаа тухай Улаан хавирган сар нийгэмлэгийн тэргүүн Керем Киник твиттер хуудсаар дамжуулан мэдээллээ. Бослогын улмаас 42 хүн амь насаа алдаж, 1000 гаруй хүн бэртэж гэмтээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ