АСЕМ-ийн хаалттай хуралдаанаар Туркт өрнөсөн цэргийн ажиллагааг хэлэлцжээ

Хоёр өдөр үргэлжилсэн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө. 11 дэх дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын консул болон Европын комиссын Ерөнхийлөгч нар, Мъянмарын ЕрөнхийлөгчU Htin Kyaw, Словакийн Ерөнхийлөгч Роберт Фико нар мэдэгдэл хийсэн юм.
Энэ үеэр БНТУ-д өрнөж буй, хууль бусаар төрийн эрхийг авах оролдлогын талаар хөндлөө. Өнөө өглөө АСЕМ хотхонд болсон хаалттай хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцжээ.
ЕХ-ны Европын консулын Ерөнхийлөгч Доналд Туск, "БНТУ бидний чухал түнш улс. Бид ардчилал, хуулийн засаглалыг дэмжинэ. Аль ч улс Үндсэн хуульдаа заасан замаар урагшлах ёстой. БНТУ ЕХ-ны гишүүн улс болно гэдэгт найдаж байна" гэсэн юм.
Урд шөнө Туркийн томоохон хотуудад болсон үйл явдал ЕХ-ны Гадаадбодлогод нөлөөлөх үү гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэрээр "Ямар ч сорилтыг зэвсгийн хүчээр шийдвэрлэж болохгүй. Туркийн Засийн газар байдлыг хяналтандаа авлаа гэдэг мэдээлэл ирсэн. Гэхдээ одоогоор тогтвортой байдал бий болоогүй байна. Энэ бүхний дараа Туркийн эрх баригчид хэрхэн ажиллахаас олон зүйл шалтгаална. Гэхдээ энэ талаар ярихад хэт эрх байна" гэсэн юм.
Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер "Би ч бас санал нэг байна" гэснээс өөр хариулт хэлсэнгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ