БНСУ Умардтай хэлэлцээ хийхийг зөвшөөрөв

Өмнөд Солонгосын засгийн газар Солонгосын аж үйлдвэрийн хамтарсан Кэсон бүсийн ажлыг хэвийн болгох талаар ажлын түвшинд хэлэлцээ хийе гэсэн БНАСАУ-ын саналыг зөвшөөрчээ. Хэлэлцээ хийх хугацаа, газар одоогоор тодорхойгүй байна.

Түрүүнд нь Умард Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд эдийн засгийн хамтын ажиллагааны тухай, түүнчлэн рашаан сувиллын Кымгансан бүсэд өмнөдийнхнийхийх аялал жуулчлалыг сэргээх тухай албан ёсны хэлэлцээ хийх саналыг БНСУ-д тавьсан Солонгосыг энх тайвнаар нэгтгэхийн төлөө хорооны төлөөлөгчийн мэдэгдлийг тараажээ.

Үүнээс гадна, мэдэгдэлд тэмдэглэснээр, Умард Солонгосын тал хүмүүнлэгийн хэд хэдэн асуудал, түүний дотор хоёр талд хуваагдсан гэр бүлийнхнийг нэгтгэх асуудлыг Өмнөд Солонгосын эрх баригчидтай хэлэлцэхэд бас бэлэн байна. Хэрвээ хэлэлцээ хийх тухай саналыг хүлээн авбал Солонгосын хойгийн байдал хурцадсаны дараа Өмнөдөөс тасалсан холбооны шугамыг сэргээхэд Пхеньяны эрх баригчид бэлэн байна гэж Умард Солонгосын хорооны төлөөлөгч онцлон тэмдэглэжээ.

Солонгосыни хойгт АНУ, Өмнөд Солонгосын цэргийн өргөн цараатайтактикийн сургуулилт хийж эхлэсний дараа энэ оны гуравдугаар сард тус хойгийн байдал хурцадсан юм. Цэргийн өдөөн хатгалга хийвэл “дайны цагийн хуулийн” дагуу хариу барина гэжБНАСАУ-ын эрх баригчид мэдэгдэж байв.

Умардын удирдлага Өмнөд Солонгосын 900 орчим ажилтан, БНАСАУ-ын 53 мянган иргэн ажиллаж байсан Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан бүсийг бас хаасан билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ