Эрэн сурвалжлагдаж байсан Пакистан иргэдийг шилжүүлэн өглөө

Олон улсын хэмжээнд хүн амь нас санаатай хөнөөх, терроризмтой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсаас гаралтай гурван иргэнийг УМБГ, ТЕГ-ын ажилтнууд илрүүлэн баривчилсан. Тодруулбал, хүнийг санаатай алах, терроризмтой холбоотой хэрэгт сэжиглэгдэж байсан Пакистан гаралтай иргэн Рамзан Хафиз Мухаммад /1974 онд төрсөн/, Пакистан улсын Исламабад хотын Интерполын үндэсний төв товчооноос эрэн сурвалжилж буй Мухаммад Бахш овогтой Мухаммад Рамзан /1969 онд төрсөн/, АНУ-ын Вашингтон хотын Интерполын төв товчооноос хүндрүүлсэн хулгайн хэрэгт эрэн сурвалжилж байсан иргэн Мухаммад Рамзан овогтой Хаяат Хизар /1983 онд төрсөн/ нарыг баривчилсан юм.

Тэд цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч нэгийг нь визний зөрчилтэй байсан хэмээн албадан гаргасан. Харин нөгөө хоёрыг нь суллаж, нутаг буцаажээ. Учир нь тэд онц ноцтой гэмт хэргийг манай улсад үйлдэгдээгүй учир тухайн улс иргэдээ өөрийн талдаа шилжүүлэн авч, хэргийг шийдвэрлэхээр болсон байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ