Хакухо сан түргэний машин хандивлажээ

Сумогийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын үүсгэн байгуулсан "Хакухо сан" байнга хандив тусламж үзүүлэн, хүмүүнлэгийн ажил хийдэг билээ. Тэгвэл энэ удаад Төв, Өвөрхангай, Архангай зэрэг аймгуудад бүрэн тоноглосон, яаралтай түргэн тусламжийн машинуудыг хандивлажээ. Тус машинуудыг өчигдөр буюу долдугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.

Энэхүү авто машиннь замд явж байхдаа зарим яаралтай эмчилгээг хийж, өвчтөнд анхны тусламж үзүүлэх боломжтой тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангагдсан ба “Toyota motors” корпораци дээрх авто машинуудын засвар үйлчилгээг хариуцахаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ