Хулгайлагдсан хүүг Булганаас авчирч байна

Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд оршин суудаг Батбаатарын есөн настай хүү Б.Сармандахыг энэ сарын 03-ны өдөр “морь унуулна” гээд “цагаан өнгийн машинтай хүмүүс ирээд аваад явсан байна” гэж мэдээллийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байсан. Тэгвэл Б.Сармандах хүүг түүний эх н.Сарантуяа нь зөвшөөрч, Булган аймгийн төвд оршин суудаг н.Амараа гэгч хүнд өгч явуулсан болохыг тогтоожээ. Дүүргийн цагдаагийн хэлтсээс Булган аймгийн цагдаагийн хэлтэстэй холбогдон хүүхдийг өнөөдөр Улаанбаатар хотод авчрахаар боллоо.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ