Шингэрүүлсэн хий үнэртэн амиа алджээ

Өсвөр насны хүүхдүүд ахуйн шингэрүүлсэн хий үнэртэж, хордох явдал байсхийгээд л гардаг. Энэ нь эрүүл мэндэд хортой төдийгүй амь насанд халтай гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа ч хийг зүй бусаар ашиглах хүүхдийн тоо буурахгүй байна.
Өчигдөр л гэхэд энэхүү золгүй явдлын золиос болж, нэг хүүхэд хорвоог орхижээ.Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд орших Гал унртаах 26 дугаар ангийн хажууд өсвөр насны хоёр хүү шингэрүүлсэн хий үнэртэж, ухаан алдсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Энэ дагуу хэргийн газар дээр очиход 16 настай Ц гэх хүү хийнд хордож, амьсгал хураасан байжээ.Цагдаагийн алба хаагчид хэргийн газар дээрээс эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн шингэрүүлсэн хийн хоёр ширхэг савыг хураан авсан байна.
Одоо хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ