Хүний өвөг хархнаас бага биетэй, шавьжаар хооллодог байжээ

Эртний эоцений үед 55 сая жилийн өмнө амьдарч байсан Дэлхийн өнөөгийн хүний эртний өвөг нь хархнаас жижигхэн биетэй, шавьжаар хооллодог “өчүүхэн сармагчин” маягийн амьтан байжээ хэмээн таамаглах боломжийг хамгийн эртний энэ амьтдын олдсон үлдэгдэл олгож байна.
2003 онд Хубэй мужаас /Хятадын төв нутаг/ олсон бөгөөд Archicebus Achilles гэж нэрлэгддэг амьтны бараг бүтэн араг ясанд иж бүрэн шинжилгээ хийсэн олон улсын хэсэг эрдэмтэд ийн зарласныг Синьхуа агентлаг өнөөдөр уламжиллаа.
Судалгааны ажилд АНУ, Франц, Хятадын эрдэмтэд оролцсоныг мэдэгджээ.
71 мм-ийн хэмжээтэй жижигхэн сармагчин 20-30 грамм жинтэй байсан бөгөөд дөрвөн хөлөөрөө, гэхдээ байнга үсэрч дэгдэн явдаг байж.
Тэр өдрийн амьдралтай бөгөөд шавьж барьдаг байжээ хэмээн таамаглах боломжийг түүний жижигхэн нүд, хурц шүд олгож байна гэж эрдэмтэддурджээ.
Энэ амьтан нь “нэгэн зүйл сармагчны төрлийн эртний төлөөлөгч байсан ч, сармагчин, хүн дүрст сармагчин, хүмүүсийг багтаадаг антропоидуудад маш ойр байжээ” гэж эрдэмтдийн хэсгийг ахлаж байсан Хятадын ШУА-ийн сээр нуруутан амьтдын палеонтологи, палеоантропологийн хүрээлэнгийн профессор Ни Синзюнь мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ