Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг анхаарууллаа

Өчигдөр буюу 7-р сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон голд хоёр иргэн живж байсныг тус аймгийн Онцгой байдлын эргүүлүүд аварчээ. Дээрх хоёр иргэн нь согтуугаар усанд орж байгаад хөл алданживж, гол даган урсаж байсныг эрэн хайх аврах ангийн усчин аврагчид аврах ажиллагаа явуулан, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ. Голынусны түвшин ихэсч үерийн аюултай түвшинд хүрсэн, ойрын өдрүүдэдхалуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул нийт ард иргэддээ усанд осолдохоос урьдчилан сэргийлж, ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол мөрний уснаас хол байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ