Шинэ ерөнхий сайд цөмийн товчлуур дарахаас буцахгүй нь бололтой

Британийн парламентын төлөөлөгчдийн танхим тус орны цөмийн хүчнийг шинэчлэх саналтай байгаагаа илэрхийлжээ. Ингэхийг 472 депутат дэмжиж, 117 нь эсэргүүцсэн байна. Төсөлд америкийн “Трейдент” пуужингаар тоноглогдсон дөрвөн шумбагч хөлөг онгоц бүхий шинэ флот байгуулахаар заажээ.Ингэхдэээдгээр шумбагч хөлөг онгоцонд Британийн үйлдвэрийн цөмийн цэнэгт хошуу суурилуулах юм байна гэж оросын телевизийн “Россия 24” суваг тодруулан тайлбарласан байна.
Төслийн өртөг нь 31 тэрбум стерлингийн фунт ажээ. Парламентад болсон санал шүүмжлэлийн үеэр тус орны шинэ ерөнхий сайд Тереза Мэй хэлэхдээ, шаардлага гарвал цөмийн зэвсгийн товчлуурыг дарахад бэлэн байна хэмээн мэдэгджээ. Тэрээр Орос, БНАСАУ-ыг гол аюулын тоонд оруулсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ