Алтай-Баянхонгор чиглэлийн замыг засварлажээ

Үргэлжлэн орсон борооны улмаас сэтэрсэн Алтай-Баянхонгор чиглэлийн замыг засварлаж дуусчээ. Алтай хотоос Баянхонгор аймгийн чиглэлийн 128 км хатуу хучилттай автозамд Алтай хотоос ПК84,6 км-т сэтэрсэн замыг далангийн дүүргэлт хийж засварласан байна.

А0303 дугаартай Алтай-Баянхонгор аймгийн чиглэлийн улсын чанартай зам энэ сарын 15-нд сэтэрч,осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн тул замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж, анхааралтай явахыг жолооч, тээвэрчдэд албаныхан сануулж байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ