Трамп бүгд найрамдахчуудаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч болов

Тэрбумтан Дональд ТрампОгайо муж улсын Кливленд хотод болж байгаа Бүгд найрамдах намын нийт үндэсний их хурал дээр АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчийн тухай асуудал хэлэлцэхэд олонхийн санал авчээ.Ройтерс агентлаг энэ тухай мэдээлсэн байна.Тийнхүү тэртөрийн тэргүүний албан тушаалд албан ёсоор нэр дэвших болжээ.

Түрүүнд нь урьдчилсан санал хураалтын дүнгээр, Трамп баталгаатай нэр дэвшихэд хангалттай тийм тооны хангалттай саналыг нэгэнт аваад байсан юм.

Бүгд найрамдах намын хэд хэдэн гишүүн Трампын нэрийг дэвшүүлэхийг эсэргүүцэж байсан ч, тэдний кампанит ажил бүтэлгүйтжээ. Цагаачлал, лалын шашинтнуудад хандах хандлага зэрэг хэд хэдэн асуудлаар тэрбумтны байр суурь нийгмийн тодорхой хэсэгт ноцтой эсэргүүцэлтэй тулгарсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ