Хотын орлогч нарыг чөлөөлжээ

Улаанбаатар хотын өмнөх дарга Э.Бат-Үүл зургаан орлогчтой байсан юм. НИТХ-ын төлөөлөгчдөөс сонгогдсон зургаан орлогчийг хотын шинэ дарга Су.Батболд ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр ажлаас чөлөөлөх тухай захирамжаа өчигдөр /VII.20/ гаргажээ.
Хотын шинэ удирдлага чөлөөлсөн орлогч нарын оронд хүн томилох, эсвэл орлогчийн тоог цөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ажлаас чөлөөлөгдсөн орлогчууд:
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат
НийслэлийнЗасагдаргын Санхүү, эдийнзасгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа
НийслэлийнЗасагдаргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр
Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай
НийслэлийнЗасагдаргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл
НийслэлийнЗасагдаргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ