С.Эрдэнэ: Эрх баригчид хууль зөрчиж байна

УИХ-аар Засгийн газрын бүтцийн хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулж, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2017.07.21/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ:

УИХ-ын байнгын хороод бүрэлдэхүүнээ баталсан боловч дарга нар нь томилогдоогүй байгаа. Байнгын хороод хуралдаанаа хийж, даргаа сонгож, чуулганаар баталдаг. Дэгийн тухай хуулиар байнгын хорооны дарга нь хуралдааныг даргалдаг. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өчигдөр, өнөөдөр Н.Энхболд гишүүн даргаллаа. Хэн даргал гэсэн нь ойлгомжгүй, хууль зөрчсөн байдлаар УИХ-ын анхдугаар чуулганыг хийж байна.

Мөн Засгийн газрын бүтцийн асуудлаар хуулийн хугацаа шаардагдахгүй байтал цөөнхийн бүлэгт хууль зөрчсөн байдлаар хугацаатай завсарлага өгсөн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаараа эрх баригчид Засгийн газрын бүтцийг олонхиороо түрж хэлэлцлээ.Хууль дээдлэх зарчмаар ажиллах Үндсэн хуулийн заалт байдаг.Бид Засгийн газрыг бүрдүүлэхэд саад тээг тавиагүй. Гэхдээ эрх баригчид хууль зөрчиж байна.Засгийн газрын бүтцэд зарим яам, агентлагийг татан буулгаж, үндсэн чиг үүргийн яамыг нэмж байна. Энэ нь “Давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмж байна.27 агентлагийн 17-гийнх нь нэрийг өөрчилж байгаа нь төрийн албанд халаа сэлгээ хийх, эцэстээ мэргэшсэн албан хаагчдыг халж, сэлгэх, төрийн албаны ажлыг унагаах зүйл рүү явж байна.

Дэд сайд нарын орон тоог бий болгож байгаа нь буруу. МАН мөрийн хөтөлбөртөө Залуучуудын бүтцийг бий болгоно гэсэн атлаа хүүхдийн байгууллагын үйл ажиллагаатай цугт нь авч үзэн оруулж ирсэн нь амлалтаасаа ухарсан хэрэг. Иймээс Ардчилсан намын бүлэг Засгийн газрын бүтцийн хуулийг дэмжих боломжгүй байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн хүндрэлтэй үедээ улс орноо яаж авч явах вэ гэдэг бодлого тодорхойлогдсон. Үр дүнд нь экспортыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, импортын хараат байдлаас гарах гээд олон зүйлийг хийсэн, олон ч амжилтад хүрсэн. Үндсэндээ өнгөрсөн дөрвөн жил хэрэглээний эдийн засгаас баялаг бүтээгчийн эдийн засаг руу шилжиж байсан. Гэтэл одоогийн Засгийн газрын бүтэц нь өмнө олсон ололт амжилтыг байхгүй болгож баллуурдлаа.

Парламентад суудалтай бүхий л намууд зөвшилцөж, УИХ-ын сонгуулийн өмнө Моногл Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг баталсан. Олон тулгууртай эдийн засаг байна, нийгэм бусад засаглалаа шийднэ гэдэг баримт бичиг баталсан байтал Засгийн газрын бүтэц нь 2008 оны үндэсний цогц бодлогод тулгуурласан юм орж ирлээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шинэ бүтэц нь 2008 оныхоо бүтэц зохион байгуулалт, 2008 онд барьж байсан бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн юм оруулж ирж байгааг бид шүүмжилж байна. Бүх намуудтай зөвшилцөж баталсан баримтаа хэрэгжүүлэхгүй байгаа нь ухралт руу явах зүйл рүү оруулж байна.

Өнгөрсөн жилүүдэд Аж үйлдвэрийн яам байгуулагдаж, ажилласнаар Монгол Улсын аж үйлдвэрийн салбар нэгдсэн бодлоготой болсон. Бүтээдэг, хийдэг хэн бүхэн нэг ойлголттой болж, хөрөнгө оруулалт, хөнгөн, хүнд үйлдвэрийн жижиг дунд үйлдвэрийн бүх салбар нэг хэм рүү орж төсөл хөтөлбөр нь жигдэрч эхэлсэн үе байсан. Экспортыг дэмжих хуулиа баталсан, экспортлогч компаниудын тоо нэмэгдсэн, гадаадын харилцаа өргөжсөн олон сайхан хөрөнгө орууллтын гэрээ хэлцлүүд хийгдсэн. Энэ бүхэн өнөөдөр байхгүй болж байгаа нь харамсалтай.

Энэ асуудлаар Ерөнхийлөгч хүртэл зөвшилцлийнхөө бичигт онцгойлон хэлсэн ч хүлээж авсангүй. Үр дагавар нь яаж гарах вэ гэдгийг цаг хугацаа харуулна гэж харж байна. Өдөр бүр МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сануулж ажиллах болно.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

МАН-ын мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдэг амлалт өгч УИХ-д олонхийн суудал авсан. Одоо мэргэшээгүй Засгийн газар байгуулах чиглэл рүүгээ явж эхэллээ. Түүнчлэн “Давхар дээл”-ийн асуудлыг эсэргүүцэж байсан, одоо яг эсрэгээрээболж ирлээ. Бүх яамдыг дэд сайдтай болгож, Үндсэн чигэлийн яамны тоог хоёроор нэмэгдүүлэхээр болж байна. Сонгуулиар нэг юм ярьдаг. Үнэхээр харамсалтай байна. Дараа ньтэс өөр зүйл ярьдаг. МАН яг хуучин тогтолцоо руугаа явж байгаа.

Олон яамд, агентлагуудыг нэрийг өөрчлөх замаар 100 гаруй мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгох гэж байна. Зуун мянган төрийн албан хаагчийн амьдрал эрсдэлд орж байна. Монгол төрийг битгий самар. Амлалтаа биелүүл гэж бид МАН-аас шаардаж байна гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ