Үймээн дэгдээх гэж байгааг Орос улс Эрдоганд сануулж байжээ

Анкара хот дахь дипломатын учрыг мэдэх хүмүүсээс олж авсан арабын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээг Ираны мэдээллийн “Fars” агентлаг иш татахдаа, Туркт цэргийн эргэлт эхлэхээснэлээд хэдэн цагийн өмнө үймээн дэгдээхээр бэлтгэж байгааг Орос улс ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд сануулж байсныг уламжилжээ.
Цэргийн радио мэдээ, түүний дотор нууцласан мэдээг барьж чадсан бүс нутаг дахь оросын зэвсэгт хүчний ангиудаас тагнуулын мэдээг авсаныг мэдээлж байна. Эдгээр мэдээнд дүн шинжилгээ хийж үзэхэд, туркийн цэргийнхэн засгийн газрыг түлхэн унагахаар бэлтгэж байгааг тогтоожээ.
Тухайлбал, Эрдоганы амарч байсан Мармарисын рашаан-сувиллын газрын зочид буудал руу түүнийг баривчлах юмуу алах зорилгоор цэргийн хэд хэдэн нисдэг тэрэг явуулах ёстой байсан тухай радио мэдээнд дурдсан байна. Гэвч ерөнхийлөгчийг тэндээс хэдийнэ авч гарсан учир, эцсийн дүнд эдгээр нисдэг тэрэг хожимджээ.
Оросын цэргийнхэн радио мэдээг чухам хаана барьсан нь тодорхойгүй байгаа ч, Орос улс хөрш Сири улсын умард нутгийн Хмеймимийн баазад тагнуулын анги байрлуулсныг учрыг мэдэх хүмүүс тэмдэглэж байна. Сирийн нутагт терроримзмын эсрэг тэмцэж байгаа анги салбаруудын эрх ашигийн үүднээс мэдээ цуглуулдаг орчин үеийн систем тэр баазад байрладгийг мэдээлж байна.
Үймээнийг сөрөн эсэргүүцэхийн тулд армийн удирдлага үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг нийт орны хэмжээнд агаарын болон хуурай замын бүх хүчинд, байгаа байгаа газартаа үлдэхийг тээврийн хэрэгслүүдэд тушаажээ.
Хуйвалдагчид төлөвлөгөө нь задарсныг мэдмэгцээ ажиллагааг түрүүнд нь төлөвлөснөөс зургаан цагийн өмнө эхлүүлэхэд хүрсэнийг бас мэдээлж байна.
Засгийн газрыг түлхэн унагаах гэсэн хэсэг цэргийн хүний оролдлого долоодугаар сарын 15-ны орой эхлэжээ.Үймээн дэгдээгчид Анкара, Стамбул хотод цэргийн техник оруулж, цэргийн гол гол объектыг дайрсан ч, хүчнийхний олонхи нь засгийн газарт үнэнч байсан учир, үймээнийг дарж чадсан байна.
Эрх баригчид АНУ-д аж төрдөг исламын сөрөг хүчний номлогч Фетхуллах Гюленийг үймээн зохион байгуулсан гэж үзэж, түүнийг шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа юм.
Сүүлчийн мэдээгээр, эргэлт хийх гэж оролдох үеэр 208 хүн, түүний дотор 60 цагдаа, гурван цэрэг, энгийн 145 хүн амь үрэгджээ.Бас 1491 хүн шархадсан байна. Үймээнийг зохион байгуулсан24 хүн алагджээ .Болсон хэрэг явдалд холбогдолтой хэмээн сэжиглэн саатуулагдсан хүний тоо 7,5 мянгаас давж, тэдний дотор дээд тушаалын 100 гаруй офицер ч байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ