Улаанбаатарт сэрүүсч 18-20 градус дулаан байна.

Малчид, тариаланчидын анхааралд:

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны 07 дугаар сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цагагаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун болон говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор 26-31 градус,сэрүүсч говь талын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Сэрүүсч 18-20 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ