ШШГЕГ-ыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэгвэл мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсч байгууллагдсаны 95 жилийн ой ч энэ онд тохиож өчигдөр баяраа тэмдэглэж, Чингисийн талбайд баярын жагсаал зохион байгуулан, Эзэн Чингисийнхээ хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна.

Түүхт ойн баяраа тэмдэглэж байгаа дээрх хоёр байгууллагыг Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнажээ. Тухайлбал, цагдаагийн байгууллагыг төрийн дээд одон медаль болох “Сүхбаатарын одон”-гоор шагнасан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ