Украины сэтгүүлч алагдсаныг төрийн департамент тайлбарлав

Киев хотод автомашин дэлбэрснээр “Украинская правда” сонины сэтгүүлч Павел Шеремет амь үрэгдсэнд АНУ “цочирдон, гашуудаж байна”гэжТөрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жон Кирби мэдэгдэв.

Шереметийн амь насыг бүрэлгэсэн ньэрх чөлөөт, ардчилсан нийгэмд байж болшгүй явдал юм гэж тэр хэлжээ.

Энэ хэргийг мөрдөн шалгаж, гэмт буруутай этгээдүүдийг хариуцлагад татна гэж Украины засгийн газар мэдэгдсэнд америкийн тал баяр хүргэж байна. Холбооны мөрдөх товчоогэмт хэргийг мөрдөн шалгахад нь украины эрх баригчдад туслаж эхлэсэн тухай мэдээг Кирби бас нотложээ.

Шереметбусад сэтгүүлчийн хувьд үлгэр дууримал болж, түүний үйл ажиллагаа нь Украины ардчилалд нэн чухал ач холбогдолтой байсан юм гэж Кирби хэлсэн байна. Тэрээр өөрийн сурвалжлагуудад нийгмийн хувьд нэн чухал чухал асуудлын тухай, түүний дотор авилгын тухай зоригтой бөгөөд хайр найргүй хөндөн ярьж байсныг Төрийн департаментын төлөөлөгч тэмдэглэжээ.

Шереметийн сууж явсан машин долоодугаар сарын 20-ны лхагва гарагийн өглөө украины нийслэлийн төвд дэлбэрсэн байна.Машины дор суурилуулсан бөмбөг дэлбэрснээр ийм явдал болсныг хууль сахиулах байгууллагынхан мэдэгджээ. Энэ машин нь “Украинская правда” сонины эзэн Алена Притулагийн машин байсан бөгөөд харин тэр өөрөө энэ машинд байгаагүй байна.

Мөрдөн байцаагчид энэ аллагыг үйлдсэн байж болох гурван хувилбарыг авч үзэж байгааг Украины ДХЯ-ны тэргүүний зөвлөх Зорян Шкирякмэдээлжээ. Энэ нь мэргэжлийн үйл ажиллагаа, бусдын таагүй харьцаа болон “оросын ул мөр”-тэй холбоотой байх магадлалтай хэмээнүзэж байгаа гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ