"Татар"-ынхан Баянхошууны Хөтөлд тоглоно

Татар хамтлагийнхан өнөөдрөөс эхлэн нийслэлийн залууст үнэ төлбөргүй хүргэх аялан тоглолтоо эхлүүлж байна. Тэд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны Хөтөл дээр 19.00 цагт тоглохоор болжээ. Хамтлагийн залуус хуучин дуунуудаасаа гадна шинэ цомгийн уран бүтээлээ ч хүргэхээ амлаад байна.Тоглолтын үеэр нийгэмд зөв хэвшил, хэрэглээ бий болгох зорилго өвөртөлсөн залуус “Нөлөөллөөс дээгүүрт” шинэ цомгоо 1000 төгрөгөөр борлуулж, орлогоо бүгдийг нь архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандивлах аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ