Байнгын хорооны дарга нарыг баталлаа

УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны дарга нарыг хэлэлцэж байна.
Байнгын хорооны даргад нэр дэвшигчидтэй холбоотойгоор гишүүд санал, асуулга хэлж байна.
О.Баасанхүү: Ардын намын бүлэг төрийг удирдаад байгаа юм уу. Эрх мэдэл рүүгээ хэтэрхий яаран гүйгээд байна.Дураараа авирлахгүй байгаасаа гэж хүсч байна.
М.Энхболд: Байнгын хорооны хуралдаанууд хууль зөрчөөгүйг хуралдааныг тухайн үед даргалсна хүмүүс хэлж байсан.
Ж.Батзандан: УИХ-ын үйл ажиллагааг харж байхад зарим байнгын хорооны дарга Засгийн газартаа дөрлүүлдэг байсан. Манай Ардын намын гишүүд өмнөх УИХ муу юм хийж байсан учраас бид хийхэд яадаг юм гэсэн аятай юм хэлээд байна. Өмнөх УИХ-ын алдааг зас гэж дараагийн парламентыг ард түмэн байгуулсан шүү. УИХ-ын хариуцлагын асуудлыг чанд биелүүлээрэй. Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдийг шууд эргүүлэн татдаг Ерөнхийлөгчийн хуулийг батлаарай.
Гишүүд асуулт асууж үг хэлсний дараа санал хураалт явуулснаар олонхийн саналаар
1.Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.ЭНХБАЯР
2.Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны дарга- Л.ЭНХ-АМГАЛАН
3.Өргөдлийн байнгын хорооны дарга Д.САРАНГЭРЭЛ
4.Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХҮРЭЛБААТАР
5. Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.РАДНААСЭД
6.Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.ТЭРБИШДАГВА
7.Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД
8.Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.ГАРАМЖАВ нарыг томиллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ