Ерөнхий сайд 11 сайдынхаа нэрийг өргөн барьжээ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж,Ж.Эрдэнэбатын танхимд ажиллахсайдынхаа нэрсийг тодруулсан.Сайдад нэр дэвшсэн зарим хүмүүсээс болж МАН олон нийтийн шүүмжлэлийг багагүй хүлээсэн билээ. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын дарга М.Энхболдод сайдынхаа нэрийг өргөн барьж, дөрвийг нь дахин эргэн харахаар болжээ.
Тодруулбал, БХБ-ын сайдад нэр дэвшсэн Г.Өнөрболор, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анадбазар, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Ж.Цолмон, Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Ц.Цэнгэл нарын нэрийг өргөн бариагүй гэсэн мэдээлэл байна. Учир нь тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ