Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо

УИХ-ын нэгдсэн чуулган 21:40 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсний дарааУ.Хүрэлсүхийг Монгол улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдад томилох эсэхээр санал хураалаа. Санал хураалтад 64 гишүүн оролцсноос 61 буюу 95.3 хувь нь дэмжснээр У.Хүрэлсүхийг Шадар сайдаар томиллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ